ХДХВ хэрхэн халдварладаг вэ

Хүний биологийн шингэн болох цус, үрийн шингэн, үтрээний ялгадас болон хөхний сүү зэргээс ХДХВ -ийн халдвар илэрдэг. ХДХВ халдартай хүний биологийн шингэнээр дамжин нөгөө хүнд халдварлагддаг.
ХДХВ хэрхэн халдварладаг вэ

ХДХВ -ийн халдвар хэрхэн авдаг вэ

  • Хамгаалалт хэрэглэлгүйгээр үтрээ болон шулуун гэдсээр бэлгийн хавьталд орох
  • Мансууруулах бодис тарихдаа хэрэглэсэн зүү тариур болон бусад хэрэгсэлээ дамжуулан хэрэглэх
  • Ариутгаагүй багажаар чих цоолох эсвэл шивээс хийлгэх
  • Гадны оронд ариутгаагүй орчинд эмнэлгийн процедур хийлгэх болон цус сэлбүүлэх
  • ХДХВ -ийн халдвартай эх жирэмслэлтийн хугацаанд, төрөх үед эсвэл хөхөөр хооллох үед хүүхдэд халдвар дамжих

Дараах замаар ХДХВ халдварлах боломжгүй. Үүнд:

  • Ханиах болон найтаах
  • Үнсэх, тэврэх болон уйлах
  • ХДХВ халдвартай хүний орийг хэрэглэх
  • ХДХВ халдвартай хүнтэй хоолоо хувааж идэх
  • ХДХВ халдвартай хүнтэй 00 болон шүршүүр хамт хэрэглэх
  • Шумуул болон бусад төрлийн шавьжинд хазуулах
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.