Яаралтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

Хэрэв таны амь насанд аюултай яаралтай байдал үүссэн бол хамгийн ойрын улсын эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хандаарай. Амь насанд аюултай бус яаралтай эрүүл мэндийн тусламж шаардлагатай бол healthdirect - ийн 1800 022 222 дугаараар NSW мужийн Яаралтай тусламжийн үйлчилгээний газартай холбогдоорой.
Яаралтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

Яаралтай тусламжийн хэлтэс

arrow

Онцгой байдлын хэлтсийн мэдээлэл

emergency-department

Эмнэлгийн яаралтай тусламж авах бол өөрт ойр байрлах улсын эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очиж болно.

emergency-doctors

Яаралтай тусламжийн тасгууд нь 7 хоногийн 7 өдөр, 24 цагаар ажилладаг.

public-hospital

Улсын эмнэлэгийн яаралтай тусламжийн тасагт Медикер картаар үнэ төлбөргүй үзүүлнэ.

Яаралтай тусламжийн тасгийн дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү вэб сайт

NSW түргэн тусламжийн үйлчилгээний талаархи мэдээлэл

Хэрэв та ноцтой гэмтсэн, хүчтэй өвдсөн эсвэл биеийн байдал хүндэрсэнээс болж яаралтай тусламжийн тасагт очих боломжгүй бол 000 дугаарт холбогдож тусламж аваарай. Хэрэв та 000 дугаарт холбогдвол оператор танаас аль тусламж хэрэгтэй болохыг асууна. Үүнд:

цагдаа

цагдаа

fire

гал

Ambulance

түргэн тусламж уу гэж лавлах болно.

Хэрэв та англи хэлээр сайн ярьдаггүй бол операторт ямар хэлээр ярьдаг гэдгээ хэлээрэй. Оператор орчуулагчийг шууд холбож өгөх болно. Орчуулагчаар дамжуулан операторт танд түргэн тусламж хэрэгтэй гэдгээ хэлээрэй. Түргэн тусламжийн ажилтнууд танд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлж, шаардлагатай бол эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүргэж өгөх болно.

NSW Түргэн тусламжийн үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд NSW Түргэн тусламжийн вэбсайт-д ороорой.

Түргэн тусламж болон яаралтай эмчилгээний төлбөрийг таны хувийн эрүүл мэндийн даатгал эсвэл Гадаад Оюутны Эрүүл Мэндийн Даатгал төлөх боломжтой.

Та эрүүл мэндийн даатгалын компаниасаа ямар төлбөрийг төлөх боломжтойг үргэлж асууж байгаарай.

Healthdirect

arrow

Хэрэв таны бие сайнгүй байгаа бөгөөд эмчид үзүүлэх боломжгүй бол 1800 022 222 дугаараар Healthdirect руу холбогдож, эрүүл мэндийн үнэгүй зөвлөгөө аваарай. Сувилагч таны дуудлагад хариулж, таны эрүүл мэндийн талаар тодорхой асуултууд асуух болно.

Сувилагч танд дараагийн алхамыг зааж өгөх болно. Хэрэв шаардлагатай бол тэд таныг виртуал эмчийн үйлчилгээ (насанд хүрэгчид болон хүүхдүүдэд зориулсан) эсвэл таны ойролцоох яаралтай тусламжийн үйлчилгээ рүү шилжүүлэх боломжтой. Энэ үйлчилгээ нь үнэгүй бөгөөд өдөр бүр 24 цагийн турш, долоо хоногийн 7 өдөр нээлттэй байдаг.

Та бас шинж тэмдэгээ шалгаж, эрүүл мэндийн үйлчилгээг healthdirect вэбсайт-аар хайх боломжтой.

Хэрэв таны эрүүл мэндийн асуудал ноцтой биш бол ерөнхий мэргэжлийн эмчдээ хандаарай.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд Urgent Care Services вебсайтруу ороорой.

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.