Эрүүл мэндийн систем нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаас бүрддэг. Үүнд эмнэлгүүд, эрүүл мэндийн клиникүүд, мөн эмч, сувилагч, орчуулагч зэрэг эрүүл мэндийн ажилтнууд орно. Гэвч энэ систем нь их нарийн бүтэцтэй бөгөөд олон хүн үүнд ямар үйлчилгээнүүд байдаг, тэдгээр нь юу үзүүлдэг талаар сайн мэддэггүй.
Мэдикер ба улсын эмнэлгийн систем
Мэдикер бол Австралийн бүх нийтийн эрүүл мэндийн систем юм. Австралийн байнгын оршин суугчид болон зарим виз эзэмшигчид Медикэр карт авах эрхтэй. Хэрэв танд хүчинтэй Медикэр карт байгаа бол таны эмчид үзүүлэх, улсын эмнэлэг эсвэл клиникт эмчилгээ хийлгэх зэрэг төлбөрийг Австралийн засгийн газар бүрэн болон хэсэгчлэн төлнө.
Хэрэв танд Мэдикер карт байгаа бол та Эмийн Хөнгөлөлтийн Хөтөлбөр (ЭХХ)-ийн хүрээнд олон төрлийн жортой эмийг хямд үнээр авах боломжтой.
Эмч, эмнэлэг эсвэл клиник рүү очихдоо Мэдикер картаа үргэлж авч яваарай.
Мэдикерийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Хувийн эрүүл мэндийн даатгал
Хувийн эрүүл мэндийн даатгал нь олон нийтийн тогтолцоонд хамрагддаггүй үйлчилгээнүүдийг сонгох боломжийг танд олгодог. Хувийн эрүүл мэндийн үйлчилгээ авах тохиолдолд, эмнэлэгт хэвтсэн болон хэвтээгүй эсэхээс үл хамааран та эмчилгээний зардлынхаа тодорхой хэсгийг өөрөө төлөх шаардлагатай болдог.
Хувийн эрүүл мэндийн даатгал нь Мэдикерт хамрагдахгүй байж болох шүдний үйлчилгээ, физик эмчилгээ, нүдний шил зэрэг зарим бусад эмчилгээг төлөх боломжтой. Гэвч энэ нь үйлчилгээний зардлыг бүрэн даахгүй байж болно.
Эмч, эрүүл мэндийн үйлчилгээний ажилтан болон даатгалын компаниасаа дараахь мэдээллийг байнга тодруулж байгаарай:
- үйлчилгээний зардал хэд болох
- таны даатгалаас хэр хэмжээгээр хөнгөлөгдөх
- хэрхэн, хэзээ төлбөрөө төлөх шаардлагатай эсэх зэрэг
Хувийн эрүүл мэндийн даатгалын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд дараах хаягуудаар зочлоорой:
Хувийн эрүүл мэндийн даатгал | Австралийн Засгийн газрын вэб сайт
Эрүүл мэнд ба сайн сайхан байдал
Олон улсын оюутны эрүүл мэндийн төв
Дүүргийн эрүүл мэндийн газрууд
Шинэ Өмнөд Уэльс мужид 15 Дүүргийн Эрүүл Мэндийн Газрууд (ДЭМГ) байдаг. Эдгээр дүүргийн эрүүл мэндийн газрууд нь мужийн янз бүрийн хэсэгт байдаг эрүүл мэндийн үйлчилгээ болон эмнэлгүүдийг удирдан зохицуулдаг.
Сидней хотод 6 ДЭМГ, хөдөө орон нутаг болон бүс нутгуудад 9 ДЭМГ байдаг.
Та өөрийн дүүргийн эрүүл мэндийн газрыг мэдэх үү? Дүүргийнхээ эрүүл мэндийн газрын вэб сайт-д зочлон эрүүл мэндийн мэдээлэл болон үйлчилгээний талаар мэдээлэл аваарай.
