ХДХВ-ийн ямар эмчилгээнүүд байдаг вэ?

ХДХВ -ийн эмчилгээнүүд нь маш үр дүнтэй мөн аюулгүй. ХДХВ нь антиретровиралс (ARVs) гэх эмүүдээр эмчлэгддэг. Энэ эмчилгээнд бүх насаараа хамрагдана.
ХДХВ-ийн ямар эмчилгээнүүд байдаг вэ?

Эмчилгээг эрт эхлүүлэх тусам таны эрүүл мэндэд ач тустай.

Антиретровиралс нь ХДХВ- г бүрэн эмчлэхгүй ч таны биед байгаа вирусын хэмжээг багасгах бөгөөд таны дархлалын системийг гэмтээхээс сэргийлэх болно. ХДХВ-н хэмжээ цусанд маш бага хэмжээнд хүрэхэд (энэ нь ихэвчлэн эмчилгээнд хамрагдаж эхэлсэнээс хэдэн долоо хоногийн дотор) ХДХВ-г бусдад халдварлах боломжгүй болно.

NSW мужид ХДХВ -ийн халдвартай хүн бүрт эмчилгээ үнэ төлбөргүй байдаг. Та төлбөргүй эмчилгээнд хамрагдахын тулд Медикер карттай байх шаардлагагүй.

Эмчилгээ хэрхэн явагддаг вэ?

arrow

Эмчилгээ нь таны биед байгаа ХДХВ-ийн хэмжээг багасгадаг бөгөөд бие тань өвдөхөөс сэргийлдэг.

Хэрвээ та эмчилгээндээ тогтмол хамрагдвал энэ нь вирусны хэмжээг багасгаж түүнчлэн вирусын илрэх боломжгүй хэмжээтэй болно гэсэн үг. Вирусны хэмжээ гэдэг нь хэр их ХДХВ таны цусанд байгааг хэлнэ.

Хэрвээ таны вирусны хэмжээ их байвал таны биед их хэмжээний ХДХВ байна гэсэн үг. Таны дархлалын систем гэмтэж суларснаар магадгүй таны бие өвдөж болно.

Хэрвээ вирусны хэмжээ бага эсвэл илрэхгүй байвал энэ нь таны дархлалын систем гэмтээгүй байна, бие тань өвдөх, Дархлалын Олдмол Хомсдол (AIDS) болох магадлал бага байна гэсэн үг.

ХДХВ нь илрэхгүй хэмжээнд байна гэдэг нь таны биед уг вирус бага хэмжээтэй байсаар байна гэсэн үг. Энэ нь ХДХВ цусанд маш бага хэмжээтэй болохоор сорилоор илрүүлэх боломжгүй хэмжээнд байна гэсэн үг. ХДХВ нь илрэхгүй хэмжээнд байгаа үед ХДХВ-г бусдад халдварлуулахгүй мөн таны дархлалын систем гэмтэхгүйгээс гадна та өвдөхгүй.

Дархлалын Олдмол Хомсдол (AIDS) гэж юу вэ?

arrow

ХДХВ -ийн эмчилгээ хийгдээгүй тохиолдолд Дархлалын Олдмол Хомсдолтой (ДОХ) болно.

ДОХ нь Дархлалын Олдмол Хомсдол гэсэн үг юм. ДОХ-той болох үед дархлалын систем маш их гэмтсэн байдаг. Үүний улмаас ямар нэгэн халдварт өвчний эсрэг тэмцэх чадваргүй болдог бөгөөд хүндээр өвддөг.

Австралид бараг л ХДХВ -ийн халдвартай хүн бүр эмчилгээнд хамрагдаж эрүүл амьдарч, ДОХ той болдоггүй. Тиймээс эмчилгээнд аль болох эрт хамрагдаж эхлэх нь чухал юм.

NSW мужид ХДХВ эмчилгээ нь хүн бүхэнд үнэ төлбөргүй.

Эмчилгээнд ямар нэгэн гаж нөлөө байгаа юу?

arrow

Зарим хүмүүст гаж нөлөө илэрдэг бол заримд нь илэрдэггүй. ХДХВ-н эмүүд суулгах, бөөлжих, ходоод өвдөх болон толгой өвдөх зэрэг богино хугацааны гаж нөлөө үзүүлэх боломжтой. Эдгээр шинж тэмдэг нь ихэвчлэн сарын дотор алга болдог.

Хэрвээ танд ямар нэгэн гаж нөлөө илэрвэл та эмчтэй холбогдох хэрэгтэй, ингэснээр тэд танд туслах болно.

Эмчтэйгээ зөвлөхгүйгээр хэзээ ч эмчилгээгээ зогсоох эсвэл өөрчилж болохгүй.

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.