Элэгний С вирусээс хэрхэн сэргийлэх вэ

Элэгний С вирусын халдвар нь аюулгүй, үр дүнтэй эмчилгээгээр эдгэрэх боломжтой
Элэгний С вирусээс хэрхэн сэргийлэх вэ

Эмчилгээ нь элэгний гэмтэл, элэгний хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулаад зогсохгүй элэгний С вирусээс ангижрах 95% магадлалтай болсон.

Элэгний С вирусыг эмчлэхэд хэрэглэдэг эмийг Шууд үйлдэлтэй вирусын эсрэг эм (DAAs) гэж нэрлэдэг бөгөөд 8-12 долоо хоногийн турш шахмал хэлбэрээр хэрэглэдэг. Эмийн эмчилгээ нь энгийн бөгөөд аюулгүй. Ихэнх хүмүүст гаж нөлөө үзүүлдэггүй. Эмч танд аль эм хамгийн тохиромжтой болохыг зөвлөх болно.

Хэрэв та Медикер карттай бол эмийн зардал бага байна. Гэхдээ эмчид үзүүлэхэд эмчийн төлбөр багцын төлөлтгүй бол та өөрөө төлбөр төлөх шаардлагатай байж магадгүй.

Хэрэв би эдгэрсэн бол дахин элэгний С вирусын халдвар авах уу?

arrow

Тиймээ. Эмчилгээ хийлгэсний дараа та элэгний С вирус дахин авах боломжтой.

Хэрэв та эдгэрсэн бол дахин элэгний С вирусын халдвараас сэргийлэхийн тулд өөртөө анхаарал тавьж, чадах бүхнээ хийх нь их чухал

Хэрэв та дахин өвчлөх эрсдэлтэй бол тогтмол шинжилгээнд хамрагдах хэрэгтэй.

Хэрэв элэгний С вирусаар дахин халдварласан бол дахин эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.