Хэн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй вэ
Хэрэв та С вирусээр халдварласан байх магадлалтай гэж бодож байвал С вирусын шинжилгээ өгөх хэрэгтэй. Халдварын эрсдэлийг мэдэхийн тулд С вирусын хепатит хэрхэн дамждаг вэ хуудсаар орж үзээрэй.
Мөн дараах тохиолдолд С вирусын халдварын шинжилгээ өгөхийг зөвлөж байна:
- Та шоронд байсан бол.
- Танд В вирусын халдвар эсвэл ХДХВ байгаа бол.
- Та С вирусын халдвар түгээмэл байдаг орноос Австрали улсруу шилжиж ирсэн бол.

Эх сурвалж: Polaris Observatory, CDA Foundation
Элэгний С вирусын шинжилгээний төрлүүд
| Шинжилгээ | Хэрхэн ажилладаг вэ? | Хэрэв эерэг гарсан бол юуг илтгэх вэ? |
|---|---|---|
| Элэгний С вирусын эсрэг биеийн шинжилгээ | Энэ цусны шинжилгээгээр өмнө нь элэгний С вирустэй байсан эсэхийг оношлоно. | Хэрэв шинжилгээ эерэг гарсан бол RNA шинжилгээ өгөх хэрэгтэй. |
| Халварт С вирусын RNA сорил | Энэ нь таныг одоо элэгний С вирусын халдвартай эсэхийг тодорхойлох цусны шинжилгээ юм. | Та элэгний С вирусын халдвартай байна. Эмчдээ хандаж эмчилгээний талаар ярилцаарай. |
| Хатаасан Цусны Цэгэн (DBS) Оношлуур | DBS түргэвчилсэн оношлуурыг цахимаар захиалан гэртээ хүргүүлэн хийлгэх боломжтой. Оношлуурын багцад байх жижиг зүүг (ланцет)-ээр хурууны өндгийг хатгаж, хэдэн дусал цус аван, лаборатори луу илгээнэ. Нэг долоо хоногийн дотор шинжилгээний хариу гарна. | DBS оношлуураар цусанд тань элэгний С вирус байна гэж гарвал одоо идэвхтэй халдвар байгаа эсэхийг баталгаажуулахын тулд цусны шинжилгээ хийлгэх шаардлагатай. Сувилагч тантай холбогдон элэгний С вирусийн цусны шинжилгээг хаана очиж өгч болохыг хэлж өгнө. |
Элэгний В вирусын шинжилгээг хаана өгөх вэ
Өрхийн эмч (GP)Эмч (GP) таниас элэгний С вирусыг илрүүлэх цусны шинжилгээг авч лабораторид илгээх ба энэ нь вирусыг илрүүлэх хамгийн түгээмэл арга юм. Хэрэв та Медикер карттай бол энэхүү шинжилгээг үнэ төлбөргүй хийлгэнэ. Харин төлбөр төлөх шаардлагагүй (bulk bills) өрхийн эмнэлэг дээр очихоос бусад тохиолдолд та эмчийн үзлэгийн төлбөр төлж магадгүй.

Бэлгийн замын Эрүүл мэндийн Клиникүүд
NSW-д Бэлгийн замын Эрүүл мэндийн клиникүүд элэгний C вирусын шинжилгээг үнэ төлбөргүй, хялбар бөгөөд нууцлалтайгаар авдаг. Зарим эмнэлгүүдэд үйлчлүүлэхэд танд медикер карт хэрэггүй бөгөөд хүсвэл өөрийн нэрээ хэлэхгүй ч байж болно.
Танд хамгийн тохиромжтой клиникийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл 1800 451 624 дугаарын Sexual Health Infolink руу залгах эсвэл www.shil.nsw.gov.au хаягаар зочлоорой.
.
Хэрэв та өөрийн хэлээр ярихыг хүсвэл 13 14 50 дугаар руу залгаж Translating and Interpreting Service (TIS)-ийн үнэгүй орчуулгын үйлчилгээг ашиглах, эсвэл www.tisnational.gov.au сайтаар зочлох боломжтой.

DBS нь үнэ төлбөргүй, нууцлалтай гэртээ хийх боломжтой шинжилгээ юм. Та сорилыг цахимаар захиалан, гэртээ хийх боломжтой. Шинжилгээний багцад багтсан жижиг зүү (ланцет)-г ашиглан хуруугаа хатгаж, хэдэн дусал цус авч, лабораторид шинжилгээнд илгээнэ. Хариу нь 7 хоногийн дотор утас, мессеж эсвэл и-мэйлээр ирнэ.
DBS шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
DBS сургалтын бичлэг

Гэр бүл төлөвлөлтийн эмнэлэгүүд
Гэр бүл төлөвлөлтийн эмнэлгүүд нь бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХ)-ын шинжилгээ, эмчилгээ, жирэмслэхээс сэргийлэх аргын мэдээ мэдээлэл болон ажилбарууд мөн жирэмсний сонголтын талаар зөвлөгөө өгөх зэрэг нөхөн үржихүйн болон бэлгийн замын эрүүл мэндийн олон төрлийн үйлчилгээг санал болгодог газар юм. Та үйлчилгээ авахад төлбөр төлж магадгүй.
Гэр бүл төлөвлөлт NSW Talkline нь С вирусын халдвар зэрэг бэлгийн эрүүл мэндийн асуудлаар үнэ төлбөргүй, нууцлалтай мэдээлэл болон зөвлөгөө өгдөг. Talkline-руу 1300 658 886 дугаарт залгах эсвэл www.fpnsw.org.au хаягаар зочлоорой. Танд хамгийн ойр байрлах гэр бүлийн төлөвлөлтийн клиникийг олохыг хүсвэл энд дарна уу.

Явуулын клиникууд
Эдгээр клиникууд нь орон нутгийн төвүүд, гэр оронгүй хүмүүст зориулсан үйлчилгээ, олон нийтийн залруулах үйлчилгээ, эмийн сан, хувийн метадоны клиникүүд, мөн дүүргийн хөдөлгөөнт эрүүл мэндийн машинаар дамжуулан С вирусын халдварын шинжилгээ болон эмчилгээний үйлчилгээг санал болгодог.

Point-of-Care testing (PoCT) газрууд
Шинэ Өмнөд Уэльс мужийн олон газарт Австралийн С вирусын халдварын Point-of-Care Testing (PoCT) хөтөлбөрийн судалгааны төвүүд байдаг. Эдгээр судалгааны төвүүдэд та С вирусын халдварын шинжилгээ өгч, үр дүнгээ тухайн өдөр нь авах боломжтой. PoCT үйлчилгээний газарт, хэрэв таны шинжилгээ эерэг гарвал, эрүүл мэндийн ажилтан тухайн өдөр танд эмчилгээний сонголтуудын талаар зөвлөгөө өгөх боломжтой.
С вирусын хепатитын шинжилгээ өгөх PoCT судалгааны газрыг олохыг хүсвэл hepcpoct.com.au сайтад зочлоорой.
