Элэгний С вирусын халдвар хэрхэн дамждаг вэ?

Элэгний С вирусын халдвар нь цусаар дамждаг вирус бөгөөд цуснаас цусруу дамжин халдварладаг. Энэ нь элэгний С вирусын халдвартай хүний цус өөр хүний биед ороход тохиолддог гэсэн үг. Бүр нүдэнд үзэгдэхгүй өчүүхэн бага хэмжээтэй цус байсан ч вирус дамжин халдварлагдаж чадна.
Элэгний С вирусын халдвар хэрхэн дамждаг вэ?

Элэгний С вирусын халдвар авч болох замууд:

  • Хилийн чанад дахь зарим орнуудад ариутгагдаагүй (цэвэр бус) тарилга хэрэглэх, цус сэлбүүлэх мөн бусад эмнэлгийн болон шүдний эмчилгээ хийлгэх. Австралид эдгээр нь аюулгүй байдаг.
  • Ариутгагдаагүй (цэвэр бус) уламжлалт аргаар цус гаргаж хийгддэг шивээс болон биеийн цоолтуур хийлгэх.
  • Сахлын хутга, шүдний сойз зэрэг цустай байж болзошгүй бусдын хувийн эд зүйлсийг хэрэглэх
  • Элэгний С вирусын халдвартай жирэмсэн эхээс урагт эсвэл төрөх явцад эхээс хүүхдэд халдвар дамжих
  • гепатит С-тэй хүнтэй бэлгэвчгүй бэлгийн хавьталд орох
  • Эм болон мансууруулах бодис тарихдаа хэрэглэдэг бусдын тариур, хэрэгслийг ашиглах.
  • 1990 оноос өмнө Австралид цус сэлбүүлж байсан бол

Элэгний С вирус халдварлахгүй замууд:

  • Ариун цэврийн өрөөг хамт хэрэглэх
  • Хоолны хэрэгсэл, аяга тавгийг хамт хэрэглэн хооллож ундлах
  • Ханиах, найтаах, үнсэх, тэврэх
  • Усан бассейн
  • Шумуул болон бусад шавжинд хатгуулах
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.