Бүх төрлийн цусны шинжилгээгээр таныг элэгний В вирустэй эсэхийг тодорхойлдоггүй. Эмч таныг вирусээр өвчилсөн мөн вирусээс хамгаалагдсан эсэхийг мэдэхийн тулд нарийн цусны шинжилгээ хийх шаардлагатай байдаг. Таны Австральд шилжин суурьшихдаа хийлгэсэн эрүүл мэндийн үзлэгт элэгний В вирусын шинжилгээ багтдаггүй.
Та элэгний В вирустэй эсэхээ мэдэхийн тулд ямар шинжилгээ хийх шаардлагатайг эмчээсээ асуугаарай.
Хэн шинжилгээ өгөх хэрэгтэй вэ?
Та дараах тохиолдолд элэгний В вирусын шинжилгээ өгөх хэрэгтэй:
- Элэгний В вирусын халдвар түгээмэл тархсан, эсвэл нярай болон бага насны хүүхдэд элэгний В вирусын эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийдэггүй улс оронд төрсөн болон амьдарч байсан.
- Эцэг эх, гэр бүлийн гишүүн элэгний В вирусын халдвартай, элэгний өвчтэй, элэгний хорт хавдартай.
- Элэгний В вирусын халдвартай хүнтэй хамт амьдардаг
- Тоног төхөөрөмжийг зохих ёсоор ариутгагддаггүй (цэвэрлэгдээгүй) гадаад оронд эмнэлгийн болон шүдний ажилбар хийлгэсэн.
- шивээс хийлгэх, цоолох, зүү тавих зэрэг цустай холбоотой соёлын зан үйлд оролцсон.
- Элэгний В вирусын халдвартай бэлгийн хамтрагчтай байсан.
- Бэлгэвчгүйгээр бэлгийн харьцаанд орсон.
- Гадаадад эсвэл 1990 оноос өмнө Австралид цус сэлбүүлсэн бол.
Элэгний В вирусын шинжилгээний төрлүүд
Эмч элэгний В вирусыг илрүүлэхийн тулд өөр өөр төрлийн цусны шинжилгээ авч болно.
| Шинжилгээ | Энэ юуг харуулж байна вэ? | Хэрэв эерэг гарсан бол юуг илтгэх вэ? | Та юу хийх хэрэгтэй вэ? |
|---|---|---|---|
| Гепатит В-ийн гадаргуугийн эсрэг төрөгч | Энэ нь таныг одоогоор элэгний В вирусын халдвартай эсэхийг харуулна. | Та элэгний В вирустэй байна. Хэрэв энэ нь 6 сараас дээш болсон бол архаг гэсэн үг. | Шаардлагатай бол нэмэлт шинжилгээ, үзлэг, эмчилгээний талаар эмчтэйгээ зөвлөлдөөрэй.Гэр бүл/бэлгийн хамтрагч/хамт амьдардаг хүмүүсээ шинжилгээнд хамрагдахыг хүсэх. |
| Гепатит В-ийн цөмийн эсрэг бие (HBcAb or anti-HBc) | Энэ нь таныг өмнө нь элэгний В вирустэй байсан эсэхийг харуулна. | Та элэгний В вирусын халдвартай байж болзошгүй эсвэл өмнө нь өвдөж байсан эсэхийг харуулна. | Шаардлагатай бол нэмэлт шинжилгээ, үзлэг, эмчилгээний талаар эмчтэйгээ зөвлөлдөөрэй. Гэр бүл/бэлгийн хамтрагч/хамт амьдардаг хүмүүсээ шинжилгээнд хамрагдахыг хүсэх. |
| Гепатит В-ийн гадаргуугийн эсрэг бие | Энэ нь таныг өмнөх халдвар эсвэл вакцинжуулалтаас элэгний В вирусын дархлаатай болсон эсэхийг харуулна. | Элэгний В вирусыг дахин авахгүй ба элэгний В вирусын эсрэг вакцинжуулалт хийлгэх хэрэггүйг илтгэнэ. | Гэр бүл/бэлгийн хамтрагч/хамт амьдардаг хүмүүсээ шинжилгээнд хамрагдахыг хүсэх. |
Хэрэв та архаг элэгний В вирусын халдвартай бол эмч таны элэг гэмтсэн эсэх, мөн эм уух шаардлагатай эсэхийг тодорхойлохын тулд нэмэлт шинжилгээ авч болно. Танд эмч шинжилгээ тус бүрийн тухай болон юунд зориулагдсан болохыг тайлбарлаж өгнө.
Хэрэв таны цусны шинжилгээ элэгний В вирусгүй, үүний эсрэг дархлаа тогтоогүй байна гэж гарвал та эмчээсээ элэгний В вирусын эсрэг вакцин хийлгэж болох эсэхийг асуугаарай.
Элэгний В вирусын шинжилгээг хаана өгөх вэ
Өрхийн эмч (GP)Элэгний В вирусын шинжилгээг эмчээсээ асуу. Медикер карттай бол шинжилгээ үнэ төлбөргүй. Бүх төрлийн цусны шинжилгээ элэгний В вирусыг тодорхойлдоггүй. Эмч элэгний В вирусын халдварыг тодорхойлохын тулд танд нарийн цусны шинжилгээ бичиж өгнө.

Элэгний эмнэлэг болон нарийн мэргэжлийн эмч нар
Гепатит NSW орон нутгийн үйлчилгээний лавлахыг ашиглан элэгний В вирусын шинжилгээ хийдэг эмч, элэгний эмнэлэг болон нарийн мэргэжлийн эмч нарын мэдээллийг аваарай.

Бэлгийн замын Эрүүл мэндийн Клиникүүд
NSW Бэлгийн замын Эрүүл мэндийн Клиникүүд сонгогдсон үйлчлүүлэгчдэд элэгний В вирусын шинжилгээг үнэ төлбөргүй, хялбар бөгөөд нууцлалтайгаар авдаг. Зарим эмнэлгүүдэд танд медикер карт хэрэггүй бөгөөд та хүсвэл өөрийн жинхэнэ нэрээ хэлэхгүй байсан ч болно.
Бэлгийн эрүүл мэндийн аль эмнэлэг танд хамгийн тохиромжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 1800 451 624 дугаарын Бэлгийн эрүүл мэндийн мэдээллийн холбоос руу залгана уу.
