Хэрэв та улсын харьяаны эрүүл мэндийн байгууллагаас эмчилгээ, үйлчилгээ авч байгаа бол өөрийн хэл дээр орчуулагч авах хүсэлт гаргах боломжтой. Орчуулагч нь та болон эрүүл мэндийн ажилтны хоорондын яриаг бүрэн орчуулж өгөх болно.
Орчуулагч авсанаар та:
- Эмчийн танд хандаж хэлэх бүх зүйлийг ойлгоно
- Таны хэлсэн бүх зүйлийг ойлгомжтойгоор дамжуулж өгнө
- Асуулт асууж, хариулт авна
- Шинжилгээ, эмчилгээний талаар сайн ойлгож, хийлгэх зөвшөөрөл өгөх боломжтой болно.
Орчуулга болон хэлмэрчийн үйлчилгээг (TIS) утсаар, видео дүрсээр эсвэл биечлэн үзүүлдэг ба эмч, нарийн мэргэжлийн эмч, эмийн санч дээр очиход үнэ төлбөргүй орчуулгын үйлчилгээг авах боломжтой байдаг.
TIS утасны орчуулгын үйлчилгээ нь жилийн бүх өдөр, 24 цагийн турш ажилладаг.
Хэрэв та англиар сайн ярьдаггүй бол TIS-ийн 13 14 50 дугаарын утсаар холбогдож үзлэгийн цаг захиалах эсвэл эмч, нарийн мэргэжлийн эмч нартай утсаар ярих боломжтой. Эмчийнхээ ресэпшинд үнэ төлбөргүй орчуулагчын үйлчилгээ авах хүсэлтэй буйгаа хэлж байгаарай.
Бүх эрүүл мэндийн ажилтанууд шиг орчуулагчид таны хувийн мэдээллийг чандлан хадгалж ажилладаг.
Орчуулгын үйлчилгээний (TIS) талаархи мэдээллийг энэхүү https://www.tisnational.gov.au холбоосоор авна уу.
