Элэгний В вирусын халдвар авч болох замууд:
- Төрөх явцад халдвартай эхээс хүүхдэд дамжих
- халдвар авсан хүний цус өөр хүний нээлттэй шарх (шарх, зүслэг) хүрэх үед.
- Үтрээгээр болон шулуун гэдсээр хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох
- Уламжлалт болон соёлын зан үйлийн дагуу цустай холбоотой шивээс, биеийн цоолтуур, зүүний эмчилгээ хийлгэх
- Тоног төхөөрөмж нь зохих ёсоор ариутгагдаагүй (цэвэрлэгдээгүй) орнуудад тарилга, эмчилгээ, шүдний эмчилгээ хийх. Австралид эдгээр нь аюулгүй байдаг.
- Шүдний сойз, сахлын машин, хувийн ариун цэврийн бүтээгдэхүүн зэрэг цустай байж болзошгүй хувийн эд зүйлсийг бусадтай хуваалцах
- Эм болон мансууруулах бодисыг хийхэд хэрэглэдэг тариур, хэрэгслийг бусадтай хуваалцах
Элэгний В вирүсээр өвчилсөн хүний нас бага байх тусмаа насанд хүрсэн хойноо элэгний архаг В вирусын халдвараар өвчлөх эрсдэл ихэсдэг.

Элэгний В вирус дараах замаар халдварлахгүй:
- Ханиах, найтаах
- Үнсэх, тэврэх, гар барих
- Шумуул болон бусад шавжинд хатгуулах
- Хоолны хэрэгсэл, уух аягаа дундаа хэргэлэх,
- Ариун цэврийн өрөөг хамт хэрэглэх
- Усан бассейн
Элэгний В вирүсээр өвчилсөн хүний нас бага байх тусмаа насанд хүрсэн хойноо элэгний архаг В вирусын халдвараар өвчлөх эрсдэл ихэсдэг.

