
Эмчилгээнүүд тусалж чадна
Эдгээр эмчилгээнүүд нь таны элгийг гэмтэх болон элэгний хавдарт хүргэх эрсдэлийг бууруулна. Мөн таны элэг өөрөө өөрийгөө эмчлэхэд нь тусалдаг. Эмч танд ямар эм уух хэрэгтэйг хэлж өгнө. Тиймээс эмчдээ тогтмол үзүүлж байх нь чухал.

Элэгний нарийн мэргэжлийн эмчид хандаарай
Хэрвээ эмчилгээ хийлгэх шаардлагатай бол эмч таныг нарийн мэргэжлийн эмч рүү явуулна. Нарийн мэргэжлийн эмч олон төрлийн эмчилгээнүүд байдаг талаар болон танд аль нь илүү тохирохыг зөвлөх болно. Хэрэв та эм ууж эхэлсэн л бол нарийн мэргэжлийн эмчдээ тогтмол үзүүлж байх хэрэгтэй. Эмчийн зөвлөсний дагуу эмээ тогтмол уух нь их чухал.

Эмийн аюулгүй зөв хэрэглээ
Хэрвээ ууж буй эмтэй холбоотой ямар нэгэн асуудал гарвал эмээ уухаа зогсоолгүйгээр эмчтэйгээ эхлээд ярилцаарай.Хэрвээ та байгалийн гаралтай ургамлын эм, уламжлалт эм хэрэглэж байгаа бол эмчдээ заавал мэдэгдээрэй. Учир нь тэдгээрийн зарим нь таны элгэнд муугаар нөлөөлөх, таны ууж байгаа эмний үйлчилгээг зогсоох эрсдэлтэй байдаг. Эмч танд ямар төрлийн ургамлын гаралтай эмнүүдээс зайлсхийх хэрэгтэй талаар хэлж өгнө.

Элгээ эрүүл байлгах бусад арга замууд:
- Согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх эсвэл хязгаарлах
- Эрүүл хоол хүнс хэрэглэх
- Тогтмол дасгал хийх
- Тамхинаас гарах
- Стрессээ зөв зохицуулж, хангалттай хэмжээгээр унтаж амрах.
Important Reminder: Хэрэв та элэгний В вирустэй бол элэгний үйл ажиллагаагаа хянуулахын тулд 6 сар тутамд тогтмол эмчдээ үзүүлж байх нь чухал.
