Хурц В вирусын халдвар

- Цочмог элэгний В вирусын халдварын үед хүн 6 сарын дотор вирусээс ангижирдаг (цэвэрлэгдэх). Вирусээс ангижирсны дараа, элэгний В вирусээр дахин халдварлахгүй ба бусдад ч дамжуулахгүй.
Архаг В вирусын халдвар

- Архаг элэгний В вирусын халдварын үед 6 сараас дээш хугацаагаар халдвар үргэлжилнэ. Архаг элэгний В вирусын халдвар элгийг гэмтээж (хатуурал) мөн элэгний хавдарт хүргэх эрсдэлтэй.
Манай орон нутагт элэгний В вирус их байдаг. Австралид гепатит В-ийн архаг халдвартай хүмүүсийн ихэнх нь гепатит В их тархсан орнуудад төрсөн. Австралид 222,000 гаруй хүн архаг гепатит В өвчтэй байдаг. Архаг В гепатиттай дөрвөн хүн тутмын нэг нь (27%) нь гепатит В өвчтэй гэдгээ мэддэггүй. Учир нь тэд ямар ч шинж тэмдэггүй байж болно, эсвэл шинж тэмдэг илрэх хүртэл хэдэн жил шаардагдана.
Гепатит В-ийн шинж тэмдэг юу вэ?
Ихэнх хүмүүст анх удаа элэгний В вирусээр өвдсөн үед шинж тэмдэг илэрдэггүй. Хэрэв шинж тэмдэг илэрч байгаа бол энэ нь ихэвчлэн 2-3 сар болсон байдаг. Илэрч болох шинж тэмдгүүдэд:
Цочмог В гепатитын шинж тэмдэг
Хэвлийгээр (ходоод) өвдөх
Хар өнгөтэй шээх
Дотор муухайрах, бөөлжих эсвэл хоолны дуршил муудах (өлсөх мэдрэмж төрөхгүй)
Арьс болон нүд шарлах (шарлалт)
Цайвар өнгөтэй баах Арьс
Ядарч сульдах
Шинж тэмдэг хэдэн өдрөөс хэдэн долоо хоног хүртэл үргэлжилж, эмчилгээ хийлгээгүй ч биеийн байдал сайжирч болно. Энэ нь вирус алга болсон гэсэн үг биш. Шинж тэмдэг илрээгүй байсан ч зарим хүмүүс элэгний архаг (удаан хугацааны) В вирусын халдвартай болж, элэгний ноцтой гэмтэл учруулах нөхцөл нь болдог.
Архаг элэгний В вирусын халдвар нь цочмог элэгний В вирусын халдвартай адил шинж тэмдэггүй байж болно. Бусад шинж тэмдэгүүдээс дурдвал:
Архаг В вирусын халдвар тэмдэг
Хэвлийн баруун талаар өвдөх
Бие өвдөх, халуурах
Сэтгэл түгших, гутрах
Нүд, ам хуурайших
Ядарч сульдах, нойрондоо муудах
Дотор муухайрах, бөөлжих эсвэл хоолны дуршил муудах (өлсөх мэдрэмж төрөхгүй)
Арьс, нүд шарлах
Чихрийн шижин
