Элэгний С вирусын халдвар авч болох замууд:
- Хилийн чанад дахь зарим орнуудад ариутгагдаагүй (цэвэр бус) тарилга хэрэглэх, цус сэлбүүлэх мөн бусад эмнэлгийн болон шүдний эмчилгээ хийлгэх. Австралид эдгээр нь аюулгүй байдаг.
- Ариутгагдаагүй (цэвэр бус) уламжлалт аргаар цус гаргаж хийгддэг шивээс болон биеийн цоолтуур хийлгэх.
- Сахлын хутга, шүдний сойз зэрэг цустай байж болзошгүй бусдын хувийн эд зүйлсийг хэрэглэх
- Элэгний С вирусын халдвартай жирэмсэн эхээс урагт эсвэл төрөх явцад эхээс хүүхдэд халдвар дамжих
- гепатит С-тэй хүнтэй бэлгэвчгүй бэлгийн хавьталд орох
- Эм болон мансууруулах бодис тарихдаа хэрэглэдэг бусдын тариур, хэрэгслийг ашиглах.
- 1990 оноос өмнө Австралид цус сэлбүүлж байсан бол
Элэгний С вирус халдварлахгүй замууд:
- Ариун цэврийн өрөөг хамт хэрэглэх
- Хоолны хэрэгсэл, аяга тавгийг хамт хэрэглэн хооллож ундлах
- Ханиах, найтаах, үнсэх, тэврэх
- Усан бассейн
- Шумуул болон бусад шавжинд хатгуулах
