Элэгний С вирусын халдвар дэлхийн бүх бүс нутагт байдаг бөгөөд бүх нас, гарал үүсэл, соёлын хүмүүсийг хамардаг. Дэлхий даяар ойролцоогоор 58 сая хүн архаг С вирусын халдвартай амьдарч байна.
Хэрэв эмчлэхгүй бол элэгний С вирусын халдвар нь элэгний ноцтой гэмтэл (элэгний хатуурал) болон элэгний хорт хавдарыг үүсгэх шалтгаан нь болдог
Хэрэв та элэгний С вирусаар халдварласан бол таны бие вирусын эсрэг тэмцэх бөгөөд дөрвөн хүн тутмын нэг нь эмчилгээ хийлгэхгүйгээр 12 сарын дотор вирусээс ангижрах ба үүнийг элэгний С вирусын цочмог халдвар гэж нэрлэдэг. Үлдсэн 75% нь вирустайгаа үлддэг ба үүнийг элэгний С вирусын архаг (урт хугацааны) халдвартай боллоо гэж үзнэ. Эмчилгээ хийлгээгүй элэгний С вирусын архаг халдвартай хүмүүсийн гуравны нэг орчимд шинж тэмдэг илэрч, элэг гэмтдэг байна.
Аз болоход элэгний С вирусын халдвар эмчлэгддэг.
Элэгний С вирусын халдварын шинж тэмдэгүүд
Элэгний С вирусын халдвартай хүмүүст ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй. Халдвартай эсэхээ мэдэх цорын ганц арга бол цусны шинжилгээ өгөх юм.
Шинж тэмдэг 2-12 долоо хоногийн хугацаанд илэрч болно. Үүнд ханиад хүрсэн юм шиг шинж тэмдэг, шээс өтгөрөх, арьс, нүдний салст шарлах шинжүүдээр мэдрэгдэж болно.
Элэгний С вирусын архаг (урт хугацааны) халдвартай хүмүүст элэг ноцтой гэмтэх хүртлээ шинж тэмдэг илрэхгүй байж болдог. Олон жил болж болно. Дараах шинж тэмдгүүдээс илэрнэ:
Хэвлийн баруун талаар өвдөх
Бие янгинаж өвдөх, халуурах
Сэтгэл түгших, сэтгэлээр унах
Чихрийн шижин
Нүд аргах, ам хуурайших
Ядарч сульдах, нойрондоо муудах
Дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил буурах (өлсөх мэдрэмж төрөхгүй байх)
Арьсны тууралт гарах эсвэл арьс загатнах
