ХДХВ-тэй амьдрал

ХДХВ ийн халдвартай хэдий ч эмчилгээнд хамрагдаж байгаа бол та урт удаан эрүүл амьдрах боломжтой. Манай ХДХВийн Клиникийн Консьерж Хөтөлбөр нь ХДХВ халдвартай хэл соёлын хувьд олон янз хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх зорилготой.
ХДХВ-тэй амьдрал

Эрүүл Байх

arrow

ХДХВ ийн халдвартай хэдий ч эмчилгээнд хамрагдаж байгаа бол та урт удаан эрүүл амьдрах боломжтой. ХДХВ-тэй ч халдваргүй хүнтэй адилхан наслах боломжтой.

Эрүүл байхын тулд:

  • Та өөрийн итгэлтэй гэсэн эмч эсвэл эмнэлгийн ажилтантай холбогдох
  • Үзлэгт байнгийн хамрагдах
  • ХДХВ ийн эмчилгээнд тогтмол хамрагдах мөн хэрвээ та өөр эмчилгээ хийлгэж байгаа бол эмчдээ мэдэгдэх
  • Тамхи татахаа болих
  • Архи болон марсууруулах бодисын хэрэглээгээ хянах
  • эсвэл огт хэрэглэхээ зогсоох
  • Өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх
  • Сайн унтаж амрах
  • Тархиа сэргэг байлгах
  • Нийгэмд идэвхтэй оролцох

Хүүхэдтэй Болох

arrow

ХДХВ-ийн халдвартай хэдий ч хүүхэддээ халдварлуулахгүй эрүүл төрүүлэх боломжтой

Хэрвээ та ХДХВ-ийн халдвартай мөн хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй

ХДХВ-ийн эм ууснаар:

  • ХДХВ -ийн халдвартай эмэгтэйчүүд хосдоо ХДХВ халварлуулахгүйгээр жирэмсэн болох боломжтой
  • ХДХВ-ийн халдвартай эмэгтэйчүүд хүүхэддээ ХДХВ-ийн халдвар дамжих эрсдэлийг бараг тэг болгон бууруулж чадна <
  • ХДХВ -ийн халдвартай эрэгтэйчүүд хүүхэд болон өөрийн хосдоо ХДХВ халдварлуулахгүйгээр хүүхэдтэй болох боломжтой

Австрали улсад ХДХВ -ийн халдвартай эмэгтэйчүүдэд хөхөөр хооллохыг зөвлөдөггүй. Та үүний талаар эмчтэйгээ ярилуах нь чухал юм.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Насжилт

arrow

ХДХВ-тэй хүмүүс урт удаан, эрүүл амьдардаг. Өнөө үед хэрэглэгдэж буй ХДХВ-ийн эмүүд маш үр дүнтэй байгаа. Эдгээр нь биеийн дархлааны системийг дэмжин хамгаалж, олон өвчнөөс сэргийлэхэд тусалдаг.

Гэсэн хэдий ч ХДХВ-тэй хүмүүс залуу насандаа эрүүл мэндийн асуудалтай болох магадлалтай. Сэтгэц болон биеийн эрүүл мэндээ тогтмол хянах, эрүүл амьдралын хэв маягтай байх нь олон төрлийн биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудлуудаас сэргийлэхэд тусална.

Дээр дурдсан эрүүл мэндээ хамгаалах зөвлөмжүүдээс гадна, ХДХВ-тэй ахмад настай хүмүүсийн хувьд хүртэх боломжтой дэмжлэг үйлчилгээг ашиглах нь бас чухал юм.

Танд гэртээ богино хугацаанд эсвэл урт хугацаанд тусламж хэрэгтэй болох, эсвэл асрамжийн газар зэрэг оршин суух хэлбэрийн дэмжлэг шаардлагатай байж болзошгүй. Ахмад настны асаргааны системийг ашиглахад тийм ч амархан биш. Найз, эсвэл үйлчилгээ үзүүлдэг байгууллагын дэмжлэг үзүүлэгч хүн танд тохирсон тусламжийг олоход тусалж чадна.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Манай Клиникийн Консьерж Хөтөлбөр

arrow

ХДХВ халдвартай гэж сонсох мөн ХДХВ-тэй амьдрах нь, ялангуяа та хэл соёлын хувьд ялгаатай бол хэцүү бөгөөд эргэлзээтэй байж болно.

One woman talking to another, offering support and connection.Манай ХДХВийн Клиникийн Консьерж Хөтөлбөр нь ХДХВ халдвартай хэл соёлын хувьд олон янз хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх зорилготой. Энэ нь ШӨВ мужид амьдарч байгаа хүмүүсд үнэд төлбөргүй юм.

Бид таны орны хэлтэй Соёлыг Дэмжигч Ажилтантай холбож өгдөг. Манай Соёлыг Дэмжигч Ажилтнууд тухайн үйлчлүүлэгчийн хэл соёлын талаар мэдлэгтэй бөгөөд ХДХВ -ийн шинжилгээ хэрхэн хийлгэх түүнчлэн Австралийнн эрүүл мэндийн систем хэрхэн явагддаг талаар сайн ойлголттой. Бид үйлчлүүлэгчидээ ХДХВ -ийн эмчилгээ, тэдэнд зориулагдсан ямар ямар үйчилгээ байдаг мөн эрүүл мэндийн системийн талаар ойлгоход тусалдаг.

Манай үйлчилгээ найдвартай мөн үнэ төлбөргүй.

Хэрвээ та ХДХВ ийн халдвартай эсвэл таны ойр орчны хэн нэгэн халдвартай бөгөөд тусламж дэмжлэг, нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол 9515 1234 эсвэл SLHD-DiversityHub@health.nsw.gov.au гэсэн имэйл хаягаар холбогдоорой

Хэрэв та үйлчилгээ үзүүлэгч бол цахим лавлагааны маягтыг ашиглан өвчтөнөө илгээнэ үү.

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.