Уг вирус нь хүний биеийг аливаа өвчнөөс хамгаалж байдаг дархлалын системд нөлөөлдөг. Гэхдээ ХДХВ -ийн эмчилгээ нь маш үр дүнтэй бөгөөд халдвартай хүмүүс эмчилгээ хийлгэснээр урт удаан, эрүүл, аз жаргалтай амьдрах боломжтой.
ХДХВ -ийн ямар шинж тэмдэг байдаг вэ?
Эхлээд халдвар авсны дараа танд ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байх боломжтой гэхдээ ядрах эсвэл ханиад хүрсэн юм шиг шинж тэмдэг илэрч магадгүй. Энэ нь хүний дархлалын систем уг вирусын эсрэг тэмцэж байгаатай холбоотой юм. Шинж тэмдэг нь ихэвчлэн 2 эсвэл 3 долоо хоногийн дотор алга болдог.
Өвдөлт мэдрэгдэх
Халуурах
Ядарч сульдах
Толгой өвдөх
Арьсны тууралт
Хоолой өвдөх
Орой унтаж байхдаа хөлрөх
Хүн болгонд эдгээр шинж тэмдгүүд илэрдэггүй учир ХДХВ -ийн сорил тогтмол хийлгэх нь чухал юм.
