Жирэмслэлтээс хамгаална гэдэг нь жирэмсэн болохгүйгээр бэлгийн харилцаанд орохыг хэлнэ. Зарим тохиолдолд жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн бусад асуудлыг эмчлэхэд бас ашигладаг. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл эмчээсээ зөвлөгөө аваарай.
Эсрэг хүйстэнтэй шинэ харилцаа эхлүүлж, бэлгийн харьцаанд орохоор шийдэхээсээ өмнө жирэмслэлтээс хамгаалах аргын талаар ярилцах нь чухал. Учир нь жирэмслэлтээс хамгаалах арга нь та хоёрт хоёуланд нь нөлөөлдөг.
Түүнчлэн хамтрагчтайгаа ямар төрлийн жирэмслэлтээс хамгаалах арга нь таньд болон таны хамтрагчид илүү тохирох талаар ойлголттой болох нь чухал. Жирэмслэлтээс хамгаалах аргууд нь өөр өөрийн онцлогтой байдаг.
Хэрэв та жирэмслэхийг хүсэхгүй байгаа бол жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг зааврын дагуу зөв хэрэглэх нь маш чухал. Жишээлбэл, бэлгэвчийг бэлгийн харьцаанд орох бүрдээ хэрэглэх шаардлагатай, жирэмслэлтээс хамгаалах эмийг өдөр бүр уух хэрэгтэй, харин жирэмслэлтээс хамгаалах суулгац эсвэл умайн спираль (IUD) зэрэг нь суулгасны дараа хэдэн жилийн турш нэмэлт үйлдэл шаарддаггүй.
ЖСАХ-ийг хэрэглэх нь ирээдүйд хүүхэдтэй болоход нөлөөлөхгүй. Хэрэв та саяхан хүүхэдтэй болсон бол жирэмслэлтээс хамгаалах арга нь дараагийн жирэмслэлтийг хойшлуулах эсвэл дахин хүүхэд төрүүлэхийг хүсэхгүй байгаа бол жирэмслэхээс сэргийлж чадна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, олон нийтэд зориулсан найман хэл дээрх энэхүү төрсний дараах жирэмслэлтээс хамгаалах видео бичлэгийг үзнэ үү.
Жирэмснээс хамгаалах ямар аргууд байдаг вэ?
1. Дааврын жирэмслэлтээс хамгаалах арга:

Жирэмслэлтээс хамгаалах эмүүд
(ЖСАХ-ийн хавсарсан эм, мини эм, зөвхөн прогестерон агуулсан эм)

Жирэмслэлтээс хамгаалах суулгац
(саваа эсвэл “Импланон”)

Даавар агуулсан умайн спираль (даавар агуулсан IUD эсвэл ‘Mirena’ эсвэл ‘Kyleena’)

жирэмслэлтээс хамгаалах тарилга
(депо)

Үтрээний бөгж
2. Хориг Хийх Аргууд:

Эрэгтэй (гадаад)
бэлгэвч

Эмэгтэй (дотоод)
бэлгэвч
3. Дааврын бус жирэмслэлтээс хамгаалах аргууд:

Зэсэн ерөндөг

Жирэмслэлтээс хамгаалах хаалт
4.Яаралтай жирэмслэлтээс хамгаалах арга:*

Зэсэн ерөндөг

Яаралтай ууж жирэмслэлтээс хамгаалах эм
*Яаралтай жирэмслэлтээс хамгаалах аргыг хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсоны дараа илүү үр дүн сайтай байлгахын тулд аль болох хурдан хэрэглэх хэрэгтэй. Хамгаалалтгүй бэлгийн харьцаа гэдэг нь жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг зааврын дагуу хэрэглээгүй үеийг хэлнэ. Жишээлбэл, бэлгэвч хэрэглээгүй байх, бэлгийн харьцааны үед бэлгэвч сугарсан, эсвэл ойрын үед жирэмслэлтээс хамгаалах эмээ уугаагүй алгассан байх зэрэг тохиолдлууд орно.
Яаралтай жирэмслэлтээс хамгаалах эмийг аль ч эмийн сангаас авах боломжтой бөгөөд эмийн санчаас товч зөвлөгөөг үнэгүй авч болно. Энэ нь эмчийн жор шаардлагагүй гэсэн үг. Энэхүү эмийг хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсоны дараа 72 цагийн дотор хэрэглэх хэрэгтэй. Аль болох хурдан хэрэглэх тусам илүү үр дүнтэй.
Жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншаарай.
Жирэмснээс хамгаалах аргууд ямар сөрөг үр дагавартай вэ?
Жирэмслэлтээс хамгаалах аргууд нь өөр өөр гаж нөлөөтэй байдаг. Зарим хүмүүст гаж нөлөө илэрдэг бол заримд нь илэрдэггүй.
Зарим гаж нөлөөний сайн тал нь сарын тэмдгийн их хэмжээний цус алдалтыг багасгах эсвэл үүнийг зогсоох, умайн салстын үрэвслийн өвдөлтийг намдаах, мөн батга багасгах зэрэг байдаг.
Зарим гаж нөлөөний хүндрэлд сарын тэмдэг илүү их хэмжээтэй ирэх, сарын тэмдэгийн мөчлөгүүдийн хооронд цус гарах, сэтгэл санаа тогтворгүй болох түүнчлэн хөхний хөндүүр зэрэг багтдаг.
Та жирэмслэлтээс хамгаалах аргуудын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл аль арга нь таньд илүү тохиромжтой эсэх талаар өрхийн эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй ярилцаарай.
Хүсээгүй жирэмслэлт
Хүсээгүй жирэмслэлт нь нас, арьс өнгө, гарал үүсэл харгалзахгүйгээр эмэгтэйчүүдэд тохиолдож болно.
Хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн хүсээгүй жирэмслэсэн бол, жирэмслэлтийн талаар үнэгүй, хараат бус, мөн нууцыг хамгаалсан мэдээлэл өгдөг Pregnancy Choices Helpline-тай холбогдоорой. Мэргэжлийн эрүүл мэндийн зөвлөгөө авахыг хүсвэл тус лавлахын вэб сайтад зочлох эсвэл Даваагаас Баасан гарагт өглөө 8:00-аас оройн 8:00 цаг хүртэл ажиллах 1800 008 463 дугаараар холбоо барих боломжтой.
Жирэмслэлийн сонголтуудын талаар бусад хэл дээрх эх үүсвэрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс уншина уу.
