Бэлгийн харилцааны зөвшилцөл гэж юу вэ?
Зөвшөөрөл гэдэг нь өөрт тохиолдох үйл явдалд “тийм” эсвэл “үгүй” гэж хэлэх чадварыг хэлдэг. Бэлгийн харилцааны зөвшөөрөл гэдэг нь хэн нэгэнтэй бэлгийн харьцаа эсвэл бэлгийн үйлдэл хийхэд өөрийнхөө хүсэл санаагаар чөлөөтэй зөвшөөрөхийг хэлнэ. Бэлгийн харилцааны зөвшөөрлийг тухайн бэлгийн үйлдэл бүрт, хийх бүрт нь авах ёстой.
Энэхүү зөвшилцөлийн талаар хамтрагчтайгаа ялангуяа шинэ хүнтэй харилцаа үүсгэж бэлгийн харилцаанд орох гэж байгаа үед санал бодлоо хуваалцах нь таньд шинэ зүйл байж магадгүй. Гэхдээ таньд бөгөөд таны хамтрагчид бэлгийн харилцаанд ороход ямар нэгэн байдлаар аюулгүй тав тухтай санаа зовнилгүй байх нь чухал юм.
Харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 20 олон нийтийн хэл дээр гарсан Relationship 101 booklet номыг үзнэ үү.
Зөвшөөрлийн талаар асуух, өгөх мөн авах
Зөвшөөрөл гэдэг нь бид өдөр тутам гэр бүл найз нөхдөөсөө ямар нэгэн байдлаар зөвшөөрөл хүсэж, авч, өгч байдаг. Жишээ нь: хэрвээ та найзынхаа машиныг түр зуур хэрэглэх гэж байгаа үед эхлээд найзаасаа асуудаг. Таныг машин зээлж авахын өмнө найз чинь танд хүлээн зөвшөөрсөн байх шаардлагатай байдаг.
Бэлгийн харилцааны зөвшөөрөл нь маш ойролцоо ойлголт юм. Энэ нь хүмүүс бэлгийн харьцаанд орох болон тэврэх, үнсэх, хамтрагчийнхаа бэлэг эрхтэнд хүрэх, биеийн аль нэг хэсэгт ямар нэгэн зүйл оруулах гэх мэт ойр дотно үйлдлүүдэд оролцохыг зөвшөөрөх тухай юм.
Зөвшөөрөл гэдэг нь аюулгүй, тав тухтай мэдрэмж төрүүлэхийг хэлнэ.
Таны хамтрагч ямар нэгэн байдлаар тав тухтай байгаа эсэхээ хоорондоо харилцан ярилцаж, бие биетэйгээ зөвшилцөх нь хамгийн зөв арга юм. Та доорх асуултуудыг асууж болно:
- Та юу хийхийг хүсч байна вэ?
- Хийхийг хүсэхгүй байгаа зүйл байна уу?
- Би энэ хэсэгт чинь хүрч болох уу?
- Чи үргэлжлүүлэхийг хүсэж байна уу?
- Чамд таатай санагдаж байна уу?
- Чи больмоор байна уу?
Анхаараарай: Хүн нэг төрлийн бэлгийн харьцаанд зөвшөөрөл өгсөн нь өөр төрлийн бэлгийн харьцаанд зөвшөөрөл өгсөн гэсэн үг биш юм. Бэлгийн зөвшөөрлийг бүх удаа, тэр дундаа өмнө нь тухайн хүнтэй ижил төрлийн бэлгийн харьцаанд орсон байсан ч гэсэн асууж авч байх хэрэгтэй.
Заримдаа хүмүүс үнэхээр татгалзахыг хүссэн ч ‘үгүй’ гэж хэлэхэд эвгүй байдаг. Тантай хамт байгаа хүн таатай, тав тухтай байгаа мэт харагдаж болох ч дотроо тийм биш байж болно. Тэд зөвшөөрөл өгч байгаа эсэхийг ойлгоход туслахын тулд биеийн хэлэмжийг нь анхааралтай ажиглаарай. Хэрэв хүн тухгүй байвал, тэд:
- Биеэ чангалах
- Түлхэх
- Гараа татах
- Нүүрээ таглах эсвэл таныг хүрэхэд хариу үйлдэл үзүүлэхгүй байж болно.
Хамтрагч тань зөвшөөрч байгаа эсэхийг мэдэхийн тулд асууж, биеийн хэлэмжийг нь ажиглах нь сайн хэрэг юм. Хүн ямар ч үед бодлоо өөрчилж, ямар нэг шалтгаанаар үргэлжлүүлэхийг зөвшөөрөхгүй байж болно.
Хэрвээ тухайн хүн ‘үгүй’ гэж хэлэх эсвэл таагүй харагдаж байвал та шууд болих хэрэгтэй.
Бэлгийн харилцааны зөвшилцлийн эргэн тойронд ямар хууль байдаг вэ?
Зөвшөөрөлгүйгээр бэлгийн харилцаанд (биед хүрэх эсвэл үнсэх) орох нь хууль бус бөгөөд гэмт хэрэг юм. Шинэ Өмнөд Уэльс мужид 16 нас нь бэлгийн харилцаанд орохыг зөвшөөрөх эрхтэй хууль ёсны нас юм. Насны зөвшөөрлийн хууль нь муж бүрт өөр байдаг тул NSW-аас өөр газар бэлгийн харьцаанд орж байгаа бол орон нутгийн хуулийг шалгаарай.
Хэрэв тухайн хүн архи мансууруулах бодис хэрэглэсэн, мэхлүүлсэн эсвэл заналхийлүүлсэнээс болж эвгүй байдалд орсон бол бэлгийн харилцаанд орох зөвшөөрлийг өгөх чадамжгүй байсан гэж хуулийн дагуу үздэг.
Зөвлөгөө тусламж авахыг хүсвэл 1800RESPECT (1800 737 732) дугаарлуу холбогдох ба хэрэв яаралтай тусламж хэрэгтэй бол 000 дугаар луу залгаарай.
Зөвшөөрлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэллийг https://www.nsw.gov.au/family-and-relationships/make-no-doubt -аас аваарай.
Бэлгийн харилцааны агуулгатай зурвас бичих болон зөвшөөрөл
Бэлгийн агуулгатай зурвас, зураг эсвэл бичлэг илгээхдээ харилцан зөвшөөрөн хүндэтгэлтэйгээр үйлдвэл нэг төрлийн хөгжилтэй харилцаа тогтоох арга байж болно. Гэхдээ үүнд үүрэх эрсдэл болон хууль эрх зүйн хариуцлагууд байгааг анхаарах хэрэгтэй.
Австралид 18 нас хүрээгүй хүнд ямар нэгэн садар самуун сурталчилсан зураг контент явуулах, хүлээж авах мөн үзэх нь хууль бус юм. Түүнчлэн зөвшөөрөлгүйгээр эротик зургуудыг тараах нь хууль бус үйлдэл юм. Зураг тараагдсаны дараа тэдгээр зургийг хаашаа тархахыг хянахад хэцүү байдаг. Зургийг таны зөвшөөрөлгүйгээр олон нийтэд амархан түгээж, цахим орчинд байршуулж болно.
Онлайнаар аюулгүй байх талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах эсвэл цахим халдлага, зөрчилд гомдол гаргахыг хүсвэл eSafety Commissioner-ын вэбсайт-аас мэдээлэл авч болно.
