Хэн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй вэ
Хүмүүс халдвар авснаа мэдэхгүй тохиолдол их байдаг. Хэрвээ та халдвар авсан юм шиг санагдвал ХДХВ -ийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Хэрвээ та хэзээ ч ХДХВ -ийн шинжилгээ өгч байгаагүй бол одоо өгөх олон шалтгаан байгаа болно.
Хэрэв доорх шалтгаантай бол ХДХВ -ийн шинжилгээ өгөх шаардлагатай. Үүнд:
- Эрэгтэй бэлгийн хавьтагчтай эрэгтэй хүн
- Нэгээс олон хүнтэй бэлгэвчгүй бэлгийн хавьталд орсон бол
- ХДХВ -ийн халдвартай хүнтэй хос бол
- ХДХВ -ийн халдвартай хүнтэй хос бөгөөд хүүхэдтэй болохыг хүсч байгаа бол
- ХДХВ -ийн тархалт ихтэй өөр улс оронд бэлгэвчгүйгээр хавьталд орсон бол
- Мансууруулах бодисын тариур, зүү хэрэгслүүдийг бусдаас дамжуулан хэрэглэсэн бол
- Өөр улс оронд ариутгаагүй байж болзошгүй багажаар чих цоолох болон шивээс хийлгэсэн мөн эмнэлгийн процедур хийлгэсэн бол
ХДХВ-ийн шинжилгээний төрлүүд
ХДХВ Цусны Шинжилгээ (ХДХВ-ийн Эсрэгбиет илрүүлэх Шинжилгээ)

Энэ нь хамгийн түгээмэл шинжилгээ юм. Эмч таны цуснаас авч лабораторит шинжлүүлэхээр илгээнэ. Хэрэв таны шинжилгээгээр ХДХВ илэрвэл эмч хариуг баталгаажуулахаар шинжилгээг давтан хийнэ
Уг шинжилгээг ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэхийг хүссэн хүн бүр хийлгэх боломжтой.
ХДХВ түргэвчилсэн сорил

Хуруунаас тань дусал цус авснаар хийгддэг сорил бөгөөд үр дүн нь 30 минутанд гарна. Хариу нь 3 янз байж болно:
- Сөрөг = ХДХВ илрээгүй.
- Эерэг = ХДХВ илэрсэн. Хариуг баталгаажуулах зорилгоор ХДХВ Цусны.
- Сорил алдаатай = сорил амжилтгүй болсон тул та давтан хийлгэх шаардлагатай.
ХДХВ-ын түргэвчилсэн сорилын хэд хэдэн сонголт байдаг. Дараагийн хэсгээс өөрт тохирох хамгийн сайн сонголтыг олоорой.
ХДХВ-ийн шинжилгээ хаана хийлгэх вэ?
ХДХВ -ийн сорил нь хялбар бөгөөд найдвартай.
Хэрэв та Mедикер карттай бол энэ нь үнэ төлбөргүй. Хэрэв та NSW мужид түр хугацаагаар зорчиж буй зочин бөгөөд Мэдикер картгүй бол дараах зарим үйлчилгээний хүрээнд үнэгүй шинжилгээ өгөх боломжтой байж магадгүй.
Хатаасан Цусны Цэгэн сорилыг (DBS) гэртээ хийх нь
ХДХВ-ийн Хатаасан Цусны Цэгэн сорил (DBS) нь үнэгүй бөгөөд найдвартай. Энэхүү сорилыг та онлайнаар захиалаад гэртээ хийх боломжтой. Хуруугаа сорилын багц дотор байгаа жижиг зүүгээр хатгаад хэдэн дусал цус авч лабораторит шинжлүүлэхээр илгээнэ. Сорилын хариу долоо хоногт ирнэ.
хүмүүс хийхэд тохиромжтой:
- Эрэгтэй бэлгийн хавьтагчтай эрэгтэй хүн.
- ХДХВ -ийн халдвар ихтэй улсаас ирсэн хүн.
- ХДХВ -ийн халдвар ихтэй улсаас ирсэн хүний бэлгийн хавьтагч.
Энэхүү сорилыг өгөхийн тулд та 16- аас дээш настай, мөн NSW мужид амьдардаг байх шаардлагатай. Танд Medicare карт шаардлагагүй.
DBS -н талаар өөрийн хэл дээр илүү их мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу.
Энэ бичлэгийг үзэж гэртээ DBS шинжилгээ хэрхэн хийхийг сураарай:
MyTest автомат машинууд
Та MyTest ХДХВ-ийн өөрөө шинжлэх үнэгүй багцаар хувиараа эрүүл мэндээ шалгах боломжтой. MyTest ХДХВ-ийн шинжилгээний багцыг Шинэ Өмнөд Уэльс (NSW)-ийн өнцөг булан бүрт байрлах автомат машинуудаас авч болно. Хариу нь 15 минутын дотор гардаг. Автомат машинуудын байршлыг харахыг хүсвэл энд дарна уу.
Atomo ХДХВ-ийн өөрөө шинжлэх багц
Энэ бол хурууны өндгийг хатгаж цус авах шинжилгээ бөгөөд онлайнаар эсвэл эмийн сангаас худалдан авах боломжтой. Хариу нь 15 минутын дотор гарна. Дэлгэрэнгүй мэдээллийг Atomo ХДХВ-ийн өөрөө шинжлэх багцын вэбсайт-аас авна уу.
Түргэвчилсэн ХДХВ сорилын төвүүд
Түргэвчилсан сорилын төвүүдийг [TEST] гэж нэрлэдэг бөгөөд эдгээр нь эрэгтэй бэлгийн хавьтагчтай эрэгтэйчүүдэд зориулагдсан, мөн үнэ төлбөргүй байдаг. Хурууны өндөгнөөс хэдэн дусал цус авч ХДХВ сорилд ашигладаг. Сорилын хариу 30 минутын дотор гардаг.
Өөрт хамгийн ойр сорилын төвийг олохын тулд энд дараарай.
Бэлгийн замын Эрүүл мэндийн Клиникүүд
NSW муж дах Бэлгийн замын Эрүүл мэндийн клиникүүдэд ХДХВ -ийн сорил нь үнэ төлбөргүй байдаг. Зарим клиникт Медикер карт шаардлагагүй бөгөөд хэрэв та хүсвэл жинхэнэ нэрээ хэлэхгүй байж болно.
Аль клиник танд тохиромжтой талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл, NSW мужийн Бэлгийн Эрүүл Мэндийн Мэдээллийн 1800 451 624 дугаар руу залгаарай.
Хэрэв та өөрийн хэлээр ярихыг илүүд үздэг бол 13 14 50 дугаарт Орчуулгын болон Орчуулгын Үйлчилгээ (TIS)-рүү залгаж, орчуулагчийн үнэгүй үйлчилгээг ашиглан SHIL-тэй холбож өгөхийг хүсэж болно.
Өрхийн Эмч (GP)
Таны эмч (GP) танд ХДХВ-ийн цусны шинжилгээ хийх боломжтой. Энэ бол ХДХВ-ийн хамгийн түгээмэл шинжилгээ юм. Таны эмч цуснаас тань авч, ХДХВ-ийн шинжилгээ хийлгэхийн тулд лабораторид илгээдэг. Та эмчийн цаг, цусны шинжилгээний зардлыг төлөх шаардлагатай болж магадгүй юм.
Гэр бүл төлөвлөлтийн эмнэлэгүүд
Гэр Бүл Төлөвлөлтийн Клиникүүд нь бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаарх үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал бэлгийн замын халдварт өвчний оношилгоо эмчилгээ, жирэмсэлэлтээс хамгаалах аргууд болон жирэмсэн болсонтой холбоотой сонголтуудын талаар зөвлөгөөнүүд өгнө. Та үйлчилгээ авбал үйлчилгээндээ төлбөр төлж магадгүй.
Та өөрт хамгийн ойр Гэр Бүл Төлөвлөлтын Клиник олохын тулд энд дарна уу.
Хэрвээ ХДХВ-ийн сорил эерэг гарвал яах вэ?
Хэрвээ та ХДХВ сорил эерэг гэсэн хариу авбал та магадгүй сэтгэлээр унах, бухимдах эсвэл эргэлзэж болно. Ингэх нь энгийн үзэгдэл юм. ХДХВ -ийн сорил эерэг гарах нь та Дархлалын Олдмол Хомсдлтой (AIDS) гэсэн үг биш.
ХДХВ халдвартай хүн ХДХВ -ийн эмийн эмчилгээ хийлгэх боломжтой бөгөөд халдвартай хүн эрүүл урт удаан амьдрах боломжтой гэдгийг санаж байх нь чухал.
ХДХВ эерэг гэсэн хариу аваад хэдийгээр танд ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй ч байсан, таны хийх ёстой эхний алхам бол эмчдээ (GP) үзүүлэх.
Эмч таныг ХДХВ -ийн талаар мэдээллээр хангах бөгөөд таны бие сайн байгаа эсэхийг шалгах, эмчилгээний шийдвэр гаргахад тань туслахын тулд зарим нэмэлт шинжилгээнүүдийг хийх болно.
NSW мужид хуулийн дагуу та хэн нэгэнтэй бэлгийн хавьталд орохоос өмнө та тэднийг ХДХВ халдвар авахаас сэргийлсэн арга хэмжээ авсан бол ХДХВ халдвартайгаа хэлэх шаардлагагүй. Энэ нь та эмчилгээндээ тогтмол хамрагдаж мөн илрэх боломжгүй вирустай байх гэсэн үг юм.
